+976 70007081

Тамгын газар

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус шүүхийг дүүрэг тус бүрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэмээн тус тус нэрлэх болсон бөгөөд хэдийгээр шүүхүүдийг дүүрэг дүүргээр нь салгасан боловч Тамгын газрын хувьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.


Тус шүүхийн тамгын газар нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар:

…21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт