+976 70007081

Түүхэн замнал

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

     Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Октябрийн районы шүүхийг 2 хувааж “Баянгол дүүргийн шүүх”, “Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Шүүх байгуулах тухай” хуульд өөрчлөлт оруулснаар “Сонгинохайрхан дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болжээ.

Тус шүүхийн анхны Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа, шүүгчээр Ү.Түмэнжаргал, Н.Ичинхорлоо, Б.Идэрчулуун, Т.Доржбат, Д.Чулуунбаатар, П.Сарантуяа, нарийн бичгийн дарга Ж.Кульдана, Ц.Оюунчимэг, бичээч И.Сэлэнгэ нар ажиллаж байв.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр

            Б.Сарантуяа 1993-1999 он;

           Т.Уранцэцэг 1999-2006 он;

           Т.Цогтсайхан 2006-2009 он;

           Л.Сарангэрэл 2009-2011 он;

           Ж.Эрдэнэчимэг 2011-2013 он хүртэл тус тус ажиллаж байсан.

     Шүүх байгуулах тухай 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар Баянгол дүүргийн шүүх, Хан-Уул дүүргийн шүүх, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийг нэгтгэж иргэний хэргийн дагнасан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийг байгуулсан бөгөөд Шүүх байгуулах тухай хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус шүүх нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн нэрээр үйл ажиллагаагаа  явуулж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

     Дээрх хугацаанд буюу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүгч В.Жавхлан,  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Эрдэнэчимэг ажилласан байна.