+976 70007081

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхийн байранд дахин ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. /2020.03.13/

Дэлхий нийтэд тархаад буй цар тахал буюу “COVID-19”-н халдвар Монгол Улсад байгаа Франц иргэнээс илэрсэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, энэ хугацаанд шүүх хуралдаан зарлахгүй байх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх, зайлшгүй шаардлагатай иргэдийн биеийн дулааныг хэмжиж тэмдэглэн, амны хаалт зүүхийг шаардаж, гарыг ариутган нэвтрүүлэх зэрэг бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Хэрэг шийдвэрлэх ажиллагааны хугацаа, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байдал зэргээс шалтгаалан зарим шүүх хуралдааныг явуулж байгаа бөгөөд шүүх хуралдаан эхлэх дуусах үед хуралдааны заалыг ариутган халдваргүйжүүлж байгаа.

Тус Тамгын газраас 2 дахь удаагаа буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Хан судар” ХХК-тай хамтарч шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, хуралдааны танхим болон ариун цэврийн өрөө гэх мэт шүүхийн байрны нийт 1510 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэлээ.

  Мөн өдөр тутамд шүүгч болон нийт ажилчдын биеийн дулааныг хэмжиж тэмдэглэж байгаа бөгөөд 7 хоногт нэг удаа амны хаалт болон ариутгалын шингэнээр хангаж байгаа.

  Нийт шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байж короновируст халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply