+976 70007081

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭВ. /2019.11.05/

smart

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 90 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Амартөгсийг томиллоо.

smart


Үүнтэй холбогдуулан ажил хүлээлцэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг болон тус шүүхийн шүүгч, захиргааны албан хаагч нарыг байлцуулан шүүхийн тамгын газрын тамгыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дарьсүрэн шинээр томилогдсон Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Амартөгсөд гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.

Leave a Reply