+976 70007081

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ САЛБАР КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ САЛБАР КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ ҮЗЛЭГ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийн дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/49 тоот тушаалаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т бэлтгэх ажлыг зохион байгуулах Салбар комиссыг байгуулсан.

 

Комисс нь удирдамжид заасан Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, Байгууллагын архивын үйл ажиллагаа, Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт үзлэг хийж ажиллалаа.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

 АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply