+976 70007081

“ШҮҮГЧИЙН ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ШҮҮГЧИЙН ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ” СЭДВЭЭР
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын дунд сар бүр “Кофе конференц” сургалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Шүүгч Х.Оюунжаргал, шүүгчийн туслах С.Баянжаргал нар 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
“Кофе конференц”-д Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяр урилгаар хүрэлцэн ирж “Шүүгчийн даатгалын тохиолдол” сэдэвт сургалтыг удирдан явуулсан бөгөөд сургалтанд нийт Шүүгч, захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж, өдөр тутам тохиолдож буй асуудлуудын талаар харилцан санал солилцож, ярилцлага өрнүүлэв.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply